Talk Talk Englishь Santis сургалтын төв

2010-11-23 18:22

Монголдоо Хамгийн чанартай 2 сургалтын төв

Talk Talk English-н суралцагсдын амжилтын зургаан үндэс
100% АНГЛИ, АМЕРИК, КАНАД БАГШ НАРТАЙ: Манай мэргэжлийн багшлах хамт олон бүгд унаган англи хэлтэй. Тэд танд англиар хэрхэн цэвэр дуудаж, зөв аялгатай ярихыг заана. Учир нь зөв аялга дуудлагтай ярьж сургах нь гадаад хэл сургалтын амин чухал хэсэг билээ.
НЭГ АНГИД ЦӨӨН ХҮН СУРДАГ: Бид суралцагсдынхаа сурах хурдыг дээшлүүлэхийн тулд нэг ангид 4 - 11 оюутан сургадаг. Энэ нь багш оюутнуудыг байнгын анхааралтай, идэвхитэй харилцаанд байлгах чухал арга юм.
МАНАЙ ХИЧЭЭЛ ТҮРГЭН ХЭМНЭЛТЭЙ, СОНИРХОЛТОЙ: Talk Talk English-н хичээл түргэн хэмнэлтэй, хурдтай явагддаг нь манай сургалтын бусдаас ялгагдах онцлог юм. Энэ нь таныг илүү олон үг сонсож илүү их үгээр ярилцах боломж олгоно. Манай хичээлүүд маш сонирхолтой, мэдээлэл сайтай.
ЯРИХ, СОНСОХОД АНХААРЛАА 100% ХАНДУУЛДАГ: Уламжлалт англи хэлний сургалтууд дүрэм заахад асар их цаг зарцуулдаг. Харин Talk Talk English бол бүхий л цагийг дүрмийн дагуу зөв ярьж сургахад зарцуулдаг. Та манайд зөв аялга дуудлагатай ярьж сурах зуураа л дүрмээ давхар маш энгийн байдлаар сурна.
ӨВӨРМӨЦ ЗААХ АРГА: Манай сурах аргыг Оксфордын Их Сургуулийг Англи Хэлний багшийн мэргэжлээр төгссөн Патрик Кеннедигээр удирдуулсан тус сургалтын төвийн сургалт хариуцсан баг боловсруулж гаргасан юм. Энэхүү өвөрмөц, өндөр үр дүнтэй аргаар хичээллэснээр та англи хэлийг хурдан хугацаанд зөв сурч чадна.
ЖИНХЭНЭ АХИЦ – БОДИТ ҮР ДҮН: Анхан шатны ангийн суралцагсад маань богино хугацаанд сайжирч, англиар өөртөө итгэлтэйгээр ярьж эхэлдэг. Суралцагсдын маань амжилт бол Бидний амжилт юм.

Манай боловсруулсан сургалтын материал!
Talk Talk English сургалтын төв нь өөрийн гэсэн өвөрмөц, үр дүнтэй заах арга гаргаж чадсан Азидаа цөөхөнд тооцогдох сургуулиудын нэг юм. Манай заах аргыг Оксфордын Их Сургуулийг Англи Хэлний багшийн мэргэжлээр төгссөн Патрик Кеннедигээр удирдуулсан тус сургалтын төвийн сургалт хариуцсан баг боловсруулан гаргасан.

Төлбөргүй туршилтын хичээл !
Манай төв таныг үнэ төлбөргүй туршилтын хичээлд сууж үзэхийг санал болгодог. Бусад сургуулиуд яагаад таныг туршилтын хичээлдээ суулгаж сонголт хийх боломжийг танд өгөхөөс татгалздаг болохыг та өөрөөсөө асуугаад үзээрэй.
Talk Talk English таныг манайд суралцах шийдвэр гаргахаасаа өмнө манай заах аргатай танилцан туршилтын хичээлд сууж үзэхийг зөвлөж байна.
Таныг туршилтын хичээлд хамруулснаар манай багш нар таны түвшинг илүү нарийн тодорхойлох боломжтой болдог юм. Энэ нь суралцагсдыг буруу түвшингийн ангид орохоос сэргийлж өгдөг.
 

Talk Talk English Web site 

“Сантис” боловсролын төв нь 1999 онд байгуулагдсан Д. Оргилмаа, Эд. Нэф нарын үндэслэсэн Монгол -Америкийн хамтарсан хөрөнгө оруулалттай компани юм. Ноён Эд Нэф нь АНУ ын Вашингтон хотод төвтэй Сантис “Inlingua” гадаад хэлний сургуулийг удирддаг бөгөөд “ Сантис” боловсролын төвийн гол хөрөнгө оруулагч юм.

Сантис төв бусад хэлний төвүүдээс илүү өргөн сонголттой.
Бид танд англи хэл сурах тохиромжтой цагт тань хичээлийн хуваарийг зохицуулан боломжийн үнийг санал болгоно.
Манай төв англи хэлний ярианы, бичгийн болон аман орчуулгын дадлага, хэлний чадварын түвшин тогтоох шалгалт, бусад орны соёлд суралцахад чиглэсэн үйл ажиллагаа, мөн бизнес, хуулийн семинар зэргийг агуулсан сургалтын хөтөлбөрийн үйлчилгээгээр дамжуулан хүмүүст илүү үр ашигтай харилцаж сурахад нь тусална.

Бидний сургах арга
Сантисын сургалт оюутнуудтайгаа шууд тулж ажилладаг, үр өгөөжтэй, дэвшилттэй, эрчимжүүлсэн байна.
Нийт хичээлийн программын 70-100%-ийг мэргэжлийн дадлага туршлагатай багш нар зааж ярих , сонсох чадварыг хөгжүүлэхэд түлхүү анхаардаг. Суралцагсад нь сурч буй хэлний чадвараа сайжруулах боломжтой. Мөн компьютерийн англи хэлний тусламжтайгаар танхимд олж авсан мэдлэгээ гүнзгийрүүлэн бататгана.

Тогтмол үйлчилгээ

Ерөнхий англи хэлний сургалт

Ерөнхий англи хэлний хичээлүүд нь анхан шатнаас гүнзгий шат хүртэл 7 шаттай. Харилцан ярианы дасгалаар баялаг CD ROM -ын тусламжтайгаар суралцагсад өөрийн боломж, хэрэгцээнд нийцүүлэн амжилтаа ахиулах боломжтой. Түүнчлэн Улаанбаатарт эхэлсэн сургалтаа Вашингтон хотод үргэлжлүүлж болно.

Тусгай зориулалтын англи хэлний сургалт
Сургалтын 7-р шатанд бизнесийн, бичгийн болон ярианы дээд шатны шатны сургалтыг санал болгож байна. Сургалт бүрийн чиглэл нь үйлчлүүлэгчдийн хэрэгцээ, онцлогоос хамаарч томъёолол, сэдэв, үргэлжлэх хугацааны хувьд өөр байх юм.

Хүүхдийн сургалт

Сантис төв 9-өөс 14 насны хүүхдүүдэд тохиромжтой, хэл сурахад хөгжилтэй орчинг бүрдүүлж дүрмийг дадлагатай хослуулсан өвөрмөц хөтөлбөртэй байдаг.

Монгол хэлний сургалт
Монгол болон бусад хэлний сургалтыг ганцаарчилсан ба бүлгийн хэлбэрээр зохион байгуулна. Эдгээр нь Вашингтон хотод явагддаг сургалтуудтай төстэй бөгөөд төрийн болон бусад албан хаагчдын ур чадварын шалгалтанд бэлтгэх зорилготой. Мөн соёл судлалын асуудлууд багтана.

TOEFL-д бэлтгэх сургалт
TOEFL- ийн шалгалтанд бэлдэж буй англи хэлний нэлээд өндөр түвшний мэдлэгтэй хүмүүст зориулагдах бөгөөд уг шалгалтыг амжилттай өгөхөд шаардагдах чадварыг төлөвшүүлэхэд анхаарна.

Бямба гарагийн хичээл

Сургалтын үйл ажиллагааг түргэтгэх үүднээс өглөө, өдрийн ээлжээр хичээлллэх, бизнесийн англи хэл болон англи хэлний дүрмийн сургалтууд хичээллэдэг.

Түвшин тогтоох шалгалт

Олон улсын байгууллагуудын дийлэнх албан тушаалд англи эсвэл өөр ямар нэгэн гадаад хэлний чадварыг шаарддаг.
Сантис төв ярих, сонсох, унших, бичих үндсэн 4 төрлөөр хэлний чадварын түвшинг тодорхойлох шалгалтыг санал болгож байна.

Аман болон бичгийн орчуулга
Дадлага туршлага, мэргэжлийн чадвар бүхий манай ажилтнууд бүх хэлээр аль ч салбар чиглэлээр түргэн шуурхай бичгийн болон аман орчуулга хийж үйлчилнэ.

Тусгай үйлчилгээ

Соёлын сургалт
Энэ сургалтаар өөр ёс заншил бүхий хүмүүсийн хоорондын харилцаа болон ийм харилцаа холбоо тогтоох онцлогийг судална. Хүмүүст өөрийн болон бусад орны соёлд суралцахад нь тусална. Тэд гадны соёлын орчинд дасан зохицож, нийгмийн болон бизнесийн хүрээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулахад шаардлагатай чадварыг олж авах болно. Өөр соёлын орчинд харилцах дадал чадвар болон улмаар асуудал шийдэх арга барилыг гүнзгий судална.

Бизнес сургалтын семинар
Энэ семинарын гол зорилго нь танд худалдаа үйлчилгээ, зохион байгуулалт зэрэг үйл ажиллагаа өрнөдийн бизнесийн орчинд хэрхэн өрнөдгийг ойлгуулахад оршино.

Орчуулгын сургалт
Энэ сургалт нь орчуулагч болон орчуулагч болохоор бэлтгэж байгаа хүмүүст зориулагдсан сонсох арга барилыг сайжруулах, орчуулгын явцад тэмдэглэгээ хийх, эвгүй байдлаас гарах арга гэх мэт орчуулагч болоход хэрэгтэй бусад арга барилууд тусгагдсан болно.

Компьютерийн сургалт
Энэ сургалт нь орчин үед хэрэглэгдэж буй программ хангамжийг үр ашигтайгаар хэрэглэхэд хэрэгтэй үг хэллэг, арга барилыг танилцуулна.

Яагаад Сантисыг сонгох вэ?

• Туршлагатай мэргэжлийн багш нар
• 70-100%-ийг Америк багш нар
• Компьютерийн тусламжтай хэл сурах
• Бага бүлгээр хичээллэж хүн бүртэй тулж ажиллах
• Үйлчлүүлэгч төвтэй хэрэглээнд тулгуурлан сургах систем
• Олон улсын шагнал хүртсэн сургалтын материалууд
• Онцгой байршил
• Өрсөлдөх чадвартай үнэ
• Улаанбаатарт эхэлсэн сургалтаа Вашингтонд үргэлжлүүлэх боломж
 

Santis web site 

Like | Ангилал : Мэдлэгт тус нэмэр | Нийтэлсэн : **no name | Уншсан (6643) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. baaska :
    2014-08-25 12:32

    hi anhan shatni tulbur hed we elselt hezenes ehleh we

  2. bulgantamit :
    2014-05-17 18:32

    Tolbor hed we

  3. uuganaa :
    2013-12-16 12:53

    tanai anhan shatnii surgaltiin tulbur hed we shuud yarianii angli hel zaalgaj boloh uu

  4. togii :
    2013-12-01 13:30

    anhan shtnii surgalt hed ve

  5. solongo :
    2013-10-31 17:59

    hi anhan shatnii tolbor hed ve

  6. deegii :
    2013-10-22 17:00

    сайн байна уу? сургалтын 4-р шатны төлбөр нь хэд вэ?

  7. tsendayush :
    2013-10-03 11:19

    сайн байнуу би танай сургалтанд сурах гэсимаа бүр ангил хэлийг мдэхгүй л д тгэд танай д сурж болохуу хариу мэйл ру явуулрай

  8. bolor :
    2013-09-14 15:54

    asuuh zuil bna tanai surgaltuudin hugazaa, niit zag tolboriig sonirhoj bna hayag bolormamngl@yahoo.com

  9. saikhnaa :
    2013-09-13 11:31

    utasnii dugaar chini bxgui bna xed ve

  10. Сараа :
    2013-09-04 11:22

    Сайн байна уу танайх хүүхдэд үнэгүй сургалт байдаг уу

Сэтгэгдэлийн тоо : 22 Сэтгэгдэлийн хуудас 1 2